М.Оюунчимэг: Гэр бүлийн хуулийг чангатгах шаардлагатай, тэгж байж хүчирхийлэл буурна
Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ахуйн хүрээний хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа хүмүүст тооцох хуулийг чангатгах шаардлагатай байна. Өмнө нь 2016-2020 оны үед Гэр бүлийн хуулийг ХНХ-ын яаман дээр тухайн үеийн сайд нь асуудлыг оруулж ирэхээр ажиллаж байсан ч ХЗДХ-ийн сайд нь буцааж татаж байсан юм билээ. Бид саяхан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулиа яаралтайгаар ЗГ-таа оруулж ирээд энэ хаврын чуулганаар оруулж ирэх байр суурийг илэрхийлсэн. Сайд ч дэмжинэ гэдэгт итгэж байна. Хүүхдийг хаалттай хаалганы цаана зодож хүчирхийлэл үйлдвэл би ийм хатуу хариуцлага хүлээх юм байна гэдэг ойлголтыг хурдан өгч хуульчлах хэрэгтэй байна.