CNN Агентлаг Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинг онцолжээ

0

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын яам болон Соёлын сайд Ч.Номингийн удирдан хэрэгжүүлсэн ”Go Mongolia”, “Welcome to Mongolia” төслүүд, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиуд нь дэлхий дахинд Монгол Улсыг таниулан сурталчлаад зогсохгүй, Монгол нүүдлийн соёлын гайхамшиг, үзэсгэлэнт байгалиар дамжуулж хүн байгалийн салшгүй холбоог дэлхий дахинд эргэн сануулсан шилдэг төслүүд байсныг онцолжээ.

2023 онд гэхэд л Монгол Улс зөвхөн аялал жуулчлалын салбараас 1,3 тэрбум америк доллар олж, 650 мянга гаруй жуулчдыг хүлээн авсан нь Монгол Улс дан ганц уул уурхайгаас гадна орлого төвлөрүүлэх олон боломж байгааг харуулж чадсан юм.

Түүнчлэн Ч.Номин гэх хувь хүний хувьд түүний санаачлан хэрэгжүүлсэн дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгүүд болох “Mongolians Got Talent”, “The Voice Mongolia”, “Voice Kids”, “Shark Tank” зэрэг төслүүд нь Монголын соёл, урлагийн салбарын хөгжилд шинэ босгыг тогтоогоод зогсохгүй, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж олон Монгол залууст боломж олгож,  Монгол Улсыг, тэр дундаа Монгол залуус, Монгол авьяасыг дэлхий дахинд сурталчилсаар байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *