О.Баасанхүү: Аравдугаар тойрогт дөрвөн ЖДҮ-чин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн гаж донтон байна
Хуульч О.Баасанхүү 2024 оны УИХ-ын сонгуулийг шударга явуулах боломжоор хангаж өгөхийг ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсэв.
Хуульч О.Баасанхүү:
-2024 оны сонгууль бол МАН-ын сонгууль бус Монгол төрийн сонгууль. Бид “Хүн ярихгүй, хөгжил ярья. Нам ярихгүй, бодлого ярья” гэдэг уриатай сонгуульд оролцож байгаа. Сонгуулийн аравдугаар тойрогт дөрвөн ЖДҮ-чин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн гаж донтон байж байна. Бид энэ талаар ярьж харлуулаад яах вэ дээ гэж бодож байсан. Гэтэл нүүрсний хулгайч Амундра пиарыг нь хийж байгаа. Энэ бүх аюултай дайралт, гүтгэлгийг хийж байна. Өнгөрсөн сонгуулиар мянган хүний фейсбүүк ашиглаж хакердаад, нас барсан хүний зургийг ашигласан зүйл гарсан. Иймд иргэд маань нууц үгээ сольж, сэрэмжтэй байхыг сануулмаар байна. Нэг талд нь 40 их наядын хулгайч нар байхад, АН-ынхан түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол төр бүх намд тэгш үйлчлэх ёстой. Хуулийн байгууллага ч ялгаагүй. Иймд ҮАБЗ-ийн тэргүүн, эв нэгдлийг хангагч, Монгол төрийн тэргүүний хувьд ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт намуудад уриалга гаргаж, хууль хяналтын байгууллагуудад нэг намд үйлчлэхгүй байх хэрэгтэй гэдгийг сануулж хэлэх хэрэгтэй байна. Ардчилсан намын пиарын багийн залуусыг баривчилсан.
Түүнчлэн аравдугаар Богдын эмээг баривчилсан асуудал нь МАН үнэхээр айж байгааг харуулж байна. Ажил хийсэн бол битгий ай, ард түмэн та нарыг сонгоно. Өрсөлдөгчөө зохион байгуулалттайгаар, явуургүй аргаар гүтгэж байгаа учраас бид өмөөрөх төртэй гэдгээ мэдэрмээр байна. Иймд ерөнхийлөгч У.Хүрэлсүх та нэн яаралтайгаар энэ асуудалд анхаарлаа хандуулмаар байна. Сонгуульд анхаарлаа хандуулахгүй бол тэгш бус сонгууль болох болчихоод байна гэв.