2023-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Анн-Мари Дэкот тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд манай хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд бүх чиглэлд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүн нарын өнгөрсөн жил харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон асуудал болон 2023-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
Хатагтай Анн-Мари Дэкот Зүүн хойд Азийн асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Францын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаа юм.