ПРОКУРОРЫН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР ХИЙСЭН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнөх оны 4 дүгээр улиралд харьяа нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж байгууллагуудад бичсэн мэдэгдлийнхээ хэрэгжилтийг шалгасан байна. Тус прокурорын газраас дээрх хугацаанд зочид буудал, баар, караоке болон их, дээд сургууль, хувийн өмчит байгууллагуудад нийт 46 мэдэгдэл бичиж хүргүүлсэн бөгөөд газар дээр нь очиж танилцахад прокурорын мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа болох нь тогтоогджээ.
Тухайлбал, дээрх газрууд нь хяналтын камергүй, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зураг байршуулаагүй зэрэг нийтлэг зөрчлүүдийг гаргаж байсан бол стандарт шаардлага хангасан хяналтын камерын тоог нэмэгдүүлж, камерын бичлэгийг зориулалтын дагуу хадгалах нөхцөл боломжийг бүрдүүлэн, харуул хамгаалалтаа сайжруулсан эерэг үр дүн гарсан байна.