Д.АМАРБАЯСГАЛАН: ЭРСДЭЛД ТЭСВЭРТЭЙ БӨГӨӨД ТЭНЦВЭРТЭЙ МАЛ АХУЙН САЛБАР БИЙ БОЛГОХ НЬ ХОРШООНЫ ЗОРИЛГО

0

Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөнийг Завхан аймагт өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ. Хоршооны зорилго бол эрсдэлд тэсвэртэй бөгөөд тэнцвэртэй мал ахуйн салбарыг, мөн олон улсын жишигт нийцсэн бие даасан мал аж ахуйн салбар, чинээлэг малчин бий болгох гэдгийг тодотголоо.

No description available.

Тэрбээр “Бид уламжлалт, хагас болон бүтэн эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хамтад нь буюу тэнцвэртэй хөгжүүлэх ёстой. Монгол Улс, малчид маань дэлхийн зах зээл дээрээс зөвхөн махнаас бус арьс, шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүнээс хүртэл их хэмжээний ашиг орлого олох боломжтой. Малчдын сарын дундаж орлого 1.5 сая төгрөг хэрнээ сарын зарлага нь 2.1 сая орчим төгрөг байна. Үүнээс харахад сард 600 мянга, жилд долоон сая гаруй, арван жил болоход 70 орчим сая төгрөгийн алдагдалтай амьдрах нь. Тэгэхээр бид чинээлэг малчин болгох хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү хөтөлбөр маань аль нэгэн Засгийн газар, улс төрийн нам, хэн нэгэн хүний өмч биш Монгол Улсын мал аж ахуйн салбарт хэрэгтэй, малчдын амьдралаас урган гарч ирсэн гэдгээрээ онцлогтой” хэмээв.

No description available.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн малчдад санхүүжилт, бизнес эрхлэх, амьдралын шинэ хэв маяг, мал аж ахуйн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ хандлага, сэтгэлгээтэй болох зэрэг олон шинэ боломж олгоно гэдгийг мөн хэллээ. Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 3681 хоршоог байгуулахаар нэрээ аваад байгаа аж. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 25900 гаруй малчин хоршооны гишүүнээр элсээд байгаа юм байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойшхи хугацаанд байгуулагдсан 2500 хоршооны 648 нь баруун бүсэд байгаа аж. Тус бүсийн 6746 малчин “Шинэ хоршоо”-нд нэгджээ.

No description available.

Мөн өнгөрсөн хугацаанд хоршооны гишүүн малчдад арилжааны банкуудаас 21.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоод байгаа аж. Ингэхдээ нийт олгогдсон зээлийн 18.6 тэрбум нь Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгасан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *