ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүүгийн минь биеийн байдал хүнд, ухаангүй байна

0

Ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулсан гурван настай хүү ухаангүй, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тодруулбал, гуравдугаар сарын 6-ны өдөр гурван настай хүүг зодож, хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн байдаг. Хүүг зодсон М.Энхбилэг гэх залууг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн хүүгийн ээжийг гэмт хэрэг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай цагдан хориод, сулласан билээ. Сэжигтэн М.Энхбилэг нь “Хаан”, “Капитал” банкнаас авсан зээлээ төлөлгүй зугтсан, “Централ рийл Эстэйт” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниараа дамжуулж, 110 иргэнийг залилж, 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан нь ил болоод буй.

      Тэгвэл өнөөдөр гурван настай хүүг нас барсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдлаа. Бид хүүгийн биеийн байдлын талаар хүүгийн ааваас тодруулахад “Хүүгийн минь биеийн байдал хүнд, ухаан ороогүй байна. Би хүүгээ сахиж байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *