Эрэлч нохойн тусламжтайгаар гэрээсээ төөрсөн 2 настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн малчин Г.Эрдэнэбаатарыг хониндоо явсан хойгуур гэртээ ганцаар үлдсэн 2 нас 7 сартай Энгүүн хэмээх охин нь гэрээсээ төөрсөн хэрэг саяхан гарчээ.
Эрлийн багийнхан найман цаг орчим ойр хавийн газруудаар самналт хийсний үр дүнд эрэлч нохойн тусламжтайгаар эсэн мэнд олж авсан байна. Охин нь гэрээсээ 5км орчим зайд харганы нөмөрт даарч бээрч, айж чичирсэн байдалтай унтаж байсныг шөнийн 03:50 цагт олж аав, ээжид нь хүлээлгэн өгчээ.