ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ШАЛГАЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

0

Дорноговь аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Тодруулбал, тус аймгийн Мандах, Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг сумын чиглэл дэх төмөр замын дэд бүтцийн угсралт, засварын ажилд ажиллаж байгаа хорих ял эдэлж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хууль, журмаар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангалтгүй, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.  

Иймд тус прокурорын газраас Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хоригдлын ажиллах нөхцөлийг сайжруулах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгах үүрэг өгчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *