Асгатын мөнгөний орд хүртэлх авто замыг засварлаж байна

0

Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд орших Асгатын мөнгөний ордыг ашиглалтад бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг “Эрдэнэс Монгол” нэгдэл хүлээж буй.

Тус компани харьяандаа Асгат төслийн нэгжийг 2023 онд байгуулж, төслийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байгааг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нөөц тогтоох, нэмэлт хайгуулын өмнөх бэлтгэл ажлуудыг эхлүүлжээ. Тодруулбал Асгатын кэмпээс орд хүртэлх 18.3 км замыг засварлах, өргөтгөх, гадаргуугийн бүрэн зураглал буюу топо геодези хийх ажил хийгдэж байгаа аж.

Асгатын мөнгөний ордын нөөцийг олон улсын нөөц баялгийн Жорк ангилалд нийцэхүйц нэмэлт хайгуул хийх, нөөцийн тайлан бэлтгэн баталгаажуулах ба энэхүү тайланд үндэслэж Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ батлагдан ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *