ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХДЭЭ ЯЛГАВАРТАЙ ХАНДАЖ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олонтой “Шинэ өглөө” уулзалтаа хийж ярилцлаа. Тус хэлтсээс
✅️ Төрийн албан хаагчдын цалинг нэмэхтэй ялгавартай хандсан асуудлыг эргэн харах
✅️ Шинээр ажилд орж буй залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулж, бүтээмж өндөр ажиллуулах зэрэг асуудлыг тавьсан.
Төрийн албан хаагчдын цалингийн ялгавартай нэмэгдлийг уулзсан байгууллага бүр хөндөж байна. Асуудлыг намын бүлэг, байнгын хороо, чуулганы хурлаар тавьж шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллана. Харин чадварлаг боловсон хүчин бэлтгэх асуудлыг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх болно.