Архаг ядаргаа таны төсөөлснөөс ч аюултай

0

Архаг ядаргааны хам шинж нь биед их хэмжээний ядралт, өвдөлт мэдрүүлдэг, зургаан сараас дээш хугацаанд тасралтгүй үргэлжилдэг нэг төрлийн өвчин юм. Архаг ядаргааны үед олон төрлийн шинж тэмдэг илэрдэг бөгөөд үхэлд ч хүргэх эрсдэлтэй, урьдчилан таамаглах боломжгүй байдаг. Түүнчлэн жилийн аль ч улиралд илэрч болох ба ихэвчлэн 10-аас дээш насны хүмүүст илэрдэг ажээ.

Илрэх шинж тэмдгүүд

Бие махбодод

  • Гар хөлийн булчин өвдөх
  • Үе мөч янгинаж өвдөх
  • Толгой байнга эргэх
  • Хоолой хорсох, хөндүүрлэх
  • Зүрх орчмоор хатгуулж өвдөх
  • Үс унах
  • Жин ихээр нэмэх эсвэл хасах
  • Таталт өгөх
  • Хараа муудах гэх мэт

Сэтгэл зүйд

  • Сэтгэл гутралд орох
  • Нойргүйдэх эсвэл байнга нойр хүрэх
  • Хоолны дуршил буурах эсвэл хэт их идэх
  • Мартамхай болох
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Бэлгийн дур хүсэлгүй болох гэх мэт

Эдгээр шинж тэмдэг удаан үргэлжилсэн ч хүмүүс зохих арга хэмжээг авахгүй, тоохгүй өнгөрдөг. Энэ өвчний улмаас өөр хүнд өвчин тусах, амиа хорлох, гэнэтийн байдлаар нас барах зэрэг тохиолдол олон улсад цөөнгүй байдгийг анхаарах хэрэгтэй.Түүнчлэн сэтгэл зүйд илрэх шинж тэмдгүүд нь даамжирсаар хий юм харах, орон зай, цаг хугацааны баримжаа алдагдах зэрэг хүнд хэлбэрт шилждэг байна. Улмаар эмч нар бие махбодын өвчин биш сэтгэцийн өвчин гэж буруу оношилсноор өвчнийг улам хүндрүүлсэн тохиолдол АНУ болон Англи улсуудад гарч байжээ.

Эмчлэх аргууд

Архаг ядаргаанд зориулсан албан ёсны эмчилгээ байдаггүй ч өвчтөнүүдийн 10 хувь нь бүрэн эдгэрдэг байна. Мөн өвчний байдлыг дээрдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч болно.

  • Олон цагаар ажиллах, хичээлээ хийхгүй байх
  • Хөнгөн сэргээх дасгал хийх (Хүнд дасгал хийж болохгүй)
  • Сайтар унтаж амрах
  • Шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Эмч, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн хүнд хандах, эмчийн заавраар зохих эмийг уух

Эх сурвалж: JohnsHopkinsCDCNIH

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *