Сургалтын байдлаар ашиглаж байсан саналын хуудас гэж мэдүүлжээ
УИХ-ын сонгуулийн II тойрог буюу Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга н.Цэнд-Аюуш өөрийн намын байрандаа иргэдийг авчирч 100 мянган төгрөг тараан, МАН-ын 10 нэр дэвшигчийн нэрийг бичиж тусгайлан бэлдсэн саналын хуудсыг бөглүүлж байгаад газар дээрээ баригдсан тухай дуулиан дэгдээд буй.
Эл асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга н.Баттулгын мэдээллээр бол гомдлын дагуу тухайн байранд үзлэг нэгжлэг хийхэд саналын хуудас 224 ширхэг гарч ирсэн. Бэлэн мөнгө байгаагүй. Саналын хуудас гэх зүйлийг сургалтын байдлаар ашигласан гэх тайлбар өгч байгаа. Сургалтын байдлаар хэвлэсэн байж ч болохоор харагдаж байгаа. Ард нь утасны дугаар тэмдэглэсэн байсан. Тэр нь саналын хуудас уу, үгүй юу гэдгийг шалгаж тогтооно” гэв.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр сонгуулийн саналын хуудас хэвлэх ажил дуусаагүй байгаа юм.