“Банкны хөгжилд эмэгтэйчүүд-100” номын нээлт боллоо

0

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан бүтээсэн “Банкны хөгжилд эмэгтэйчүүд 100” номын нээлт Төрийн ордны их танхимд боллоо.  

Энэхүү хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа, “Банкны хөгжилд эмэгтэйчүүд” номын нээлтэд зориулан Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн үндэсний төвийн дарга Л.Оюун-Эрдэнийн ирүүлсэн баярын мэндчилгээг Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа уламжиллаа.

Мөн Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Их хурлын гишүүн Ч.Ундрам, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны суурин төлөөлөгч Маркус Лох, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан  нар нээлтэд хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүлэв.

зураг

Нээлтийн үеэр Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Банкны салбарт ажиллаж буй 16,000 гаруй ажилтнуудаас 11,000 буюу 68%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь банкны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр буйг харуулж байна.

Шилдэг эмэгтэй банкируудынхаа мэдлэг ур чадвар, дайчин, шаргуу зан чанар, хөдөлмөрийн үр дүнг мөнхлөн алдаршуулсан Банкны хөгжилд эмэгтэйчүүд 100 номыг эрхлэн гаргасан Санхүү банкны эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүдэд хувиасаа болон Монголбанкны хамт олны өмнөөс талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

зураг

“Банкны хөгжилд эмэгтэйчүүд 100” номыг Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Энхжаргал, Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, Удирдах зөвлөлийн гишүүд Ч.Нандинтуяа, Г.Дэлгэрмаа, Р.Мөнхтуяа, Ж.Цэрэнхүү, А.Ганчимэг, Ц.Алтантуул, Б.Чандмань нар хамтран бүтээж, банкны салбарын үе үеийн түүхийг хамтдаа бүтээсэн, шилдэг 100 банкир эмэгтэйчүүдийнхээ түүхийг салбарынхаа 100 жилийн ойгоор мөнхлөн үлдээж байна.

Номын нээлтэд УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон 700 гаруй эмэгтэй банкирууд оролцлоо.

зураг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *