Р. Эмүжин: Очсон газар, зорчсон нутаг болгондоо биеэ хичээж, ёсоо дээдэлж яваарай

0

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа үргэлжилж
байгаа энэ өдрүүдэд сонгуулийн орчинд хэрхэн биеэ
авч явах естой талаар зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин
цахим хуудсаараа дамжуулан өөрийн үзэл бодлоо
илэрхийлжээ.
Тэрбээр “Парламентад нэр дэвшигчид, тэднийг
дагасан хэвлэл, сурталчилгаа, зохион байгуулалтын
багийнхан, нам эвслийн гүйцэтгэх ажилтнууд, мөн
араас нь мөр даран мөшгиж яваа тэмцэгч
тэрслэгчдэд хэлэх үг байна аа. Эх орныхоо дөрвөн
зүг, найман зовхист, дөрөө жийж жолоо тавих дөрвөн мөч юүгээ эрчилзүүлэн, зүг гаргаж, чиг
тодорхойлох тэргүүн юугаа тээн хадөлсөн та бүхэн
очсон газар, зорчсон нутаг болгондоо биеэ хичээж,
ёсоо дээдэлж яваарай. Дов байсан ч хайрхан мэт,
горхи байсан ч мөрөн далай мэт, айлын нохой байсан ч арслан мэт хүндэл. Нутаг орондоо хайртайдаа л тэр
хүмүүс тэнд амьдардаг юм! Өвөг дээдсээ тавьсан
газар болгон нь үр ачдаа эрхэм, өргөл өргөөд
морддог ус нутаг нь өндөр дээд агуулга байдаг. Хэсэг
дэрс байсан ч Ажаагийн хонхор гээд нэртэй, хэлтгий
жалга байсан ч Урд сайр гээд дуудлагатай, хэдэн чулуу харагдсан ч Хойд хиргэсүүр энэ тэр гээд
хүндлэлтэй байдаг шүү. Эгэл түмний минь сонголт
урагшлахын ерөөлтэй, ухаарахын учигтай, угтахын
олон талтай байж, эрхзүйт төр минь тулга бат, туурга бөх болтугай!” хэмээн бичсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *