ФОТО: “Монполимент Групп”-ийн тосон үйлдвэрийн үйл ажиллагааг одоог хүртэл хориглож байгааг ажилчид нь эсэргүүцжээ

0

УИХ-ын гишүүн асан, “Монполимет Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд  АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 27-28-ныг шилжих шөнө нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчлаад сулласан билээ. 

Тэгвэл энэ явдалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Монполимент үйлдвэрийн дансыг хааж, үйл ажиллааг нь зогсоосон тухай ажилчид нь мэдээлж, эсэргцүүцэл зарлан суулт хийж байсан. Гэтэл “Монполимент Групп”-ийн Тосон үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон хэвээр байгаа аж. Машин техник, багаж хэрэгслээ лацдуулж, битүүмжлүүлсэн 300 гаруй ажилтан 7 дахь өдрөө ажилгүй сул зогсож байна гэж ажилчид мэдээлжээ. Мөн тэд, “бидний ард харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын ажил алдагдаж, төрийн байгууллагуудад хугацаанд нь хүлээлгэж өгөх, хүргүүлэх үүрэгтэй тайлан, төлөвлөгөө биелэхгүйд хүрч байна. Бид ажлаа тайван үргэлжлүүлэхийг л хүсэж байна. Төр дарамтаа зогсоо” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *