Дүнжингаравын дэлбэрэлттэй холбоотойгоор Засаг даргын нөөц хөрөнгийг 7 тэрбумаар нэмэгдүүлнэ

0

НИТХ хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах үндэслэлийг Хотын дарга Х.Нямбаатар тайлбарлав.

Тэрбээр “2024 оны төсвийн нийт орлогыг 3 их наяд 146.3 тэрбум төгрөөгөр суурь орлогыг 2 их наяд 753.5 тэрбум төгрөгөөр үүнээс төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа байгууллагуудад 1 их наяд 103.5 тэрбум төгрөг. Дүүргүүдээс төвлөрүүлэх орлого 1 тэрбум 650 тэрбум төгрөг байхаар батлагдсан. Нийслэлийн 2024 оны төсөвт тусгасан хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах хүсэлт ирүүлсэн 29 мянга татвар төлөгчдийн буцаан олголтод 47.5 тэрбумыг бүрэн олгож анх батлагдсан төсвөөс хэмнэгдэж буй 8.5 тэрбумыг төсөвт татан төвлөрүүлнэ.

Татварын бус орлогын 1.3 тэрбумаар нэмэгдүүлэхээр тооцон нийслэийн төсвийн нийт орлогыг 3 их наяд 156.1 тэрбум байхаар төсвийн тодотголд тусгалаа.

2024 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 58.8 тэрбумын төсвийн зохицуулалт хийж төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг 11.5 тэрбумаар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан.

Томоохон зардлуудаас танилцуулъя.

Нийтийн эзэмшлийн зам талбай, цэвэрлэгээ, үйлчилгээ, гэрэлтүүлгийн төлбөр төвлөрсөн хогийн цэгт хог хагядлыг дарж булшлах бусад арга хэмжээний зардалд 41.1 тэрбумаар,

2024 оны нэгдүгээр сарын 24-нд гарсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гарсан дэлбэрэлтийн улмаас 207 дугаар байр галд өртсөн.

Оршин суугчдын хохирлыг арилгах хүрээнд холбогдох байгууллагуудын гаргасан тооцооллоор Засаг даргын нөөц хөрөнгийг 7 тэрбумаар нэмэгдүүлэхээр. Дээрх зардлуудыг төсвийн тодотолын төсөлд тооцон тусгана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *