Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.02 сая болж өнгөрсөн жилийнхээс 12 орчим хувиар өсжээ

0

Нийслэл хотод шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.9, өмнөх сараас 1.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Орон сууцны үнийн индекс сүүлийн гурван сарын хугацаанд тогтмол  нэмэгдэж байгаа бөгөөд зах зээл дэх хуучин орон сууцны үнийн өсөлт нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Үнийн хувьд нэг м.кв талбайн үнэ нь 2.8-4.02 сая төгрөгийн хооронд байгаа юм. Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар өсчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.62 сая төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 2.74 сая төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хороо  мэдээллээ. Үүнээс гадна оны эхний таван сард 514.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ипотекийн зээлд жилд хамгийн ихдээ 700 тэрбум төгрөг олгодог байсан бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гаргаж, нийт эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болоод байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *