Чехээс тээвэрлэсэн 37 тонн ачаа бүхий анхны карго нислэг өчигдөр Улаанбаатарт иржээ
Чех ба бусад европын экспорттой 37 тонн бүхий анхны карго нислэг өчигдөр /2024.06.13/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод газардсан талаар Чех Улсын элчин сайдын яам мэдээлэв.
Энэхүү тээвэрлэлтийн ажлыг Чехийн “EGT Express” компани хийж байгаа бөгөөд эл ажил нь Чех болон Монгол Улсын худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын эдийн засгийг ойртуулж байгаа юм. Мөн барааны тээвэр, ложистик Монголд хэзээ хэзээнээс хэцүү байгаа энэ үед дээрх ажил нь нэн хэрэгтэй, чухал алхам болж буйг тус яамнаас онцолсон байна. Түүнчлэн Чехийн EGT Express компани нь Монголын Туушинтай хамтран ажиллаж байгаа аж.