“Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” нэртэй хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ

0

Монголд анх удаа, хиймэл оюун ухаанаар бүтээсэн дуу мэндэллээ. Дууны нэр “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал”. Түлхүүр үгсийг нь өгөөд л үг, аяыг нь хиймэл оюун ухаанаар бүтээлгэж бүрэн хэмжээний дуу зохиосон нь энэ юм. “Бүрэн хэмжээний” гэж тодотгосны учир бол энэ дууны дуучин нь ч мөн хиймэл оюун ухаанд суурилан бүтээсэн Ai Tana болон Ai Andy нар юм.

Ийнхүү 100 хувь хиймэл оюун ухаанаар амилуулсан энэхүү дууг Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч нар санаачлан, “Баянгол Ai” багаар гүйцэтгүүлжээ. “Баянгол Ai” баг энэхүү дууг ердөө нэг цагийн дотор бүтээсэн байна.

Нэр дэвшигч С.Эрдэнэ сонгуулийн сурталчилгаандаа орчин үеийн дэвшилтэт, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн дэвшлүүдийг ашиглаж буй талаараа, “Технологийн дэвшлийг ашигласнаар Баянгол дүүрэг хурдтайгаар хөгжинө гэдэг итгэлийг иргэдийнхээ зүрх сэтгэлд бий болгохыг зорьсон” хэмээн тайлбарлав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *