ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ГАРСАН ХЭРЭГ ХУВИЙН ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦААНААС ҮҮДЭЛТЭЙ БАЙЖЭЭ
АН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САНТ СУМАНД ГАРСАН ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР УЛС ТӨР ХИЙВ
Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргаар Б.Адьяатогтох ажилладаг. Гэтэл тус аймгийн Сант суманд гарсан хүн амины хэргээр АН улс төр хийж, улс төрийн асуудлаар тус сумын Засаг даргын амь насыг санаатайгаар хөнөөлөө гэж мэдэгдэв.
Үнэн хэрэгтээ 6 сарын 15-16-нд шилжих шөнө гарсан тус хэрэгт холбогдож буй О, Б хоёр нь худ ураг хүмүүс бөгөөд өмнө нь үүсгэж үл ойлголцолд хүрч байсан ахуйн асуудлаа дахин сөхөж маргалдан улмаар нэгнийхээ амь насанд хүрчээ.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байхад АН хүний амь насаар улс төр хийж, сонгуультай холбон тайлбарлаж, зориуд худал мэдээлэл түгээж буйд олон нийт дургүйцэж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ГАРСАН ХЭРЭГ ХУВИЙН ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦААНААС ҮҮДЭЛТЭЙ БАЙЖЭЭ
Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэрийн хэлснээр 2024 оны зургадугаар сарын 15-нд уг хэрэг гарсан бөгөөд урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, иргэн О нь иргэн Б-гийн хүзүүн тус газар цохисноор нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Бодит байдал ийм байтал АН-ынхны зүгээс хэргийг илтэд улстөржүүлж, санаатайгаар хүний аминд хүрсэн мэтээр мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй болохыг ЦЕГ-ын мэдээлэл ийнхүү нотоллоо.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр уг хэрэг нь УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын дараа болсон байна. Тодруулбал, уулзалт 22:00 цагт дууссан бөгөөд 23:20 цагийн орчимд хэрэг гарсан байна. Хэрэгт холбогдогчдын хувьд нэг айлын хүргэн бөгөөд санаатайгаар нэгийнхээ аминд хүрэх хүмүүс биш гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин амь хохирогч Б-гийн төрсөн дүү нь жилийн өмнө нас барсан төдийгүй нөхөр нь амиа хорлосон харамсалтай явдал саяхан тохиолдсон байна. Амь хохирогч Б нь ийнхүү сэтгэлзүйн хувьд маш тогтворгүй байсан бөгөөд О-той маргалдсаны улмаас ийнхүү амиа алджээ. Хэрэгт холбогдогч тухайн үед О нь 1.28 хувийн согтолттой байсныг ЦЕГ-аас мэдээлсэн бөгөөд нэр дэвшигчдийн уулзалтын дараа Сант суманд ахуйн шинжтэй архидалт болж, улмаар хэрэгт холбогчдын маргаан ширүүссэнээр нэгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Нэмэлт мэдээлэл өгөхөд, хүний аминд хүрсэн гэх О нь МАН-ын гишүүн биш бөгөөд сонгуулийн сурталчилгааны хугацаанд ухуулагчаар ажиллах үнэмлэх авсан хүн байжээ. Түүний хувьд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг малчин юм байна.