Ж.Энхжаргалангийн эхнэрийн компани ХБ-наас 8.4 тэрбум төгрөгийн зээл авсанаас 7.6 тэрбумыг нь бэлнээр зарлагаджээ

0

Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкны асуудлаарх сонсгол зохион байгуулагдсан. Эл сонсголын үеэр Төрийн банкаар дамжуулан олгосон зээл санхүүжилттэй холбоотой мэдээллийг танилцуулсан юм. Тухайлбал, “Драгон холдинг” ХХК Хөгжлийн банкнаас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-ийн хүрээнд 8.4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийн нийт санхүүжилтээс 7.6 тэрбум гаруй төгрөгийг бэлнээр авч зарцуулсан талаар шинжээч танилцуулсан юм.

Эл компанийн үүсгэн байгуулагч нь Самдангийн Баярт болон түүний охин Б.Октябрь бөгөөд эцсийн өмчлөгч нь Б.Октябрь нь компанийнхаа Гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Б.Октябрын нэр дээр 7 хуулийн этгээд бий. Тэрбээр өөрийн нөхөр Ж.Энхжаргалангийн үүсгэн байгуулсан BRB компанийн үүсгэн байгуулагчаар хоёр жилийн өмнө нэмж бүртгүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *