Монгол Улсаас анх удаа Гаалийн төв лаборатори нь БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрхийг авлаа

0


Гаалийн байгууллага олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, экспортыг дэмжих бодлогын хүрээнд тус байгууллага дээр “Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах” олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
Өөрөөр хэлбэл Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-н гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS -аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.
Уг итгэмлэлийг БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээллийг түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарласан байна. Албан ёсны итгэмжлэлийг өнөөдөр буюу 03 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гэрчилгээ, тамга, тэмдэгийг албан ёсоор гардуулан өглөө.
Энэ үеэр Гаалийн лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах төслийн удирдагч С.Ганбат хэлэхдээ “дэлхийн 117 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага болох ILAC-ийн тэмдгийг Монгол Улсын Гаалийн төв лаборатори хэрэглэх эрхтэй болсон нь зөвхөн БНХАУ-аас хязгаарлагдахгүй гэдгийг онцлон тэмдэглэж баяр хүргэе. Түүнчлэн тус итгэмжлэлийг эрхийг авахад ГЕГ-ын удирдлагууд, төв лабораторийн хамт олон болон ГЕГ-ын санхүү хөрөнгө оруулалтын газар, Мэдээлэл технологийн газарт идэвхтэй оролцсонд талархсанаа илэрхийлье” гэв.
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Гаалийн төв лаборатори нь Монгол Улсаас анх удаа БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авснаараа онцлог боллоо. Энэ нь цаашид олон бараа, бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр БНХАУ-ын итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, салбар лабораториудыг үндэсний болон олон улсын итгэмжлэлд хамруулах их ажлын үндэс суурь тавигдаж байна гэж үзэж байна. Иймээс Гаалийн төв болон салбар лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын итгэмжлэлд хамруулах их ажилд олон улсын зөвлөх үйлчилгээний төслийн баг гаалийн байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэлттэй байна. Энэхүү итгэмжлэлийн эрхийг авснаараа уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөх төдийгүй энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож буй ААН-дэд гадаад худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг бизнесийн нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой” хэмээн хэлээд төслийн багийнханд талархсанаа илэрхийлж, амжилт хүслээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *