АН шинэ даргаа энэ долоо хоногт УДШ-д бүртгүүлнэ гэв

0

АН-ын ҮБХ-ны хурал өнгөрөгч долоо хоногт болж намын даргаар Л.Гантөмөрийг сонгосон. Хуулийн дагуу ҮБХ-ны хурал болсноос хойш УДШ-д 15 хоногийн дотор бүртгүүлэх журамтай байдаг аж. Тиймээс хуулийн хүрээнд энэ долоо хоногт бүртгүүлэх төлөвтэй байна. Эргэн сануулбал, АН-ын дарга Л.Гантөмөр нь ҮБХ-ны 152 гишүүнээс санал авч даргаар томилогдсон билээ. Мөн намын даргаа тодруулсан учир нарийн бичгийн даргын асуудал хөндөгдөнө. Эх сурвалжийн мэдээлснээр одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр үргэлжлүүлэн ажиллах тохироотой байгаа аж.

Харин С.Эрдэнийн талаас “Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй албан тушаалтныг томилох тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэж, Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар ҮБХ-ны дарга Д.Ганбатыг сонгож, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр болсон” талаар мэдээлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *