Ховдын Булган сумаас БНХАУ-ын Такешикен тосгон чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ нэгдүгээр сарын 25-наас эхэлнэ

0

Ховд аймгийн Булган сум – БНХАУ-ын Такешикен тосгон” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэх гэж байна.

Иймд зорчигчид нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн eticket.transdep.mn сайт болон өөрт ойр байрлах билетийн кассуудаас тасалбараа худалдан авч зорчино уу.

Үйлчилгээний цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт

Цагийн хуваарь: 09:00 цагаас /Ховд аймгийн цагаар/

Тариф: Том хүн 25,000 төгрөг-50 юань, хүүхэд 12,000 төгрөг-25 юань байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *