СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2 хүүхэд живж байхад аварсан 19 настай залуу өөрөө осолдож нас баржээ

0

Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар Ерөө” голын усанд бага насны 2 хүүхэд живжээ. Уг хоёр хүүхдийг аварсан 19 настай Б нь харамсалтай нь өөрөө голын усанд осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 11:24 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *