Уруйн үерт өртсөн 15 өрхийг нүүлгэн шилжүүлжээ
Завхайн аймгийн Улиастай сумын Жинст багт өчигөдөр уруйн үер буусан. Тус үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийг аврах ажлыг Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, Аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллалаа. Тодруулбал, Жинст багийн үерт өртсөн 51 өрхөөс 15 өрхийг нүүлгэн шилжүүлж, 25 хүнийг авран хамгаалжээ.
Цаашид үерт өртсөн Жинст багийн 36 өрхийг нүүлгэн шилжүүлэх, лаг шаврыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулахаар төлөвлөв.
Эх сурвалж: Завхан аймгийн Онцгой байдлын газар