БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн музей сурагчдын зуны амралтад зориулж 5 хөтөлбөр хэрэгжүүлнэ

0

Баян-Өлгий аймгийн орон нутаг судлах музей сурагчдын зуны амралтад зориулж боловсрол, танин мэдэхүйн таван хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Зуны турш үргэлжлэх хөтөлбөр нь хүүхэд залуучуудад музейн аялал, тоглоом хэлбэрийн үйл ажиллагаагаар дамжуулан түүх, соёлын өвийг таниулах, сурталчлах, чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.  

Тодруулж хэлбэл, “Гэр бүлээрээ музейд” гэр бүлийн хөтөлбөрийн хүрээнд “Шагай тоглох өв соёл” сэдэвт боловсролын ажлыг зургаа, долоо, наймдугаар сарын турш бямба гараг бүр зохион байгуулна. Мөн “Нүүдэлчдийн уламжлалт гэр сууц” олон нийтийн боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөрийг энэ сарын 5-наас ирэх сарын 5-ны өдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа.

“Би монгол хүүхэд” олон нийтийн хөтөлбөрийн хүрээнд “Эрийн гурван наадмыг тэмдэглэх ёсон” сэдэвт хичээлийг ирэх сарын 15-31-ний хооронд заана.

Түүнчлэн “Урлаач хүүхэд” гар урлангийн үйл ажиллагааг наймдугаар сарын 1-15-ны хооронд, “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуунууд” боловсрол, танин мэдэхүйн ажлыг наймдугаар сарын 16-25-ны хооронд тус тус зохион байгуулна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *