Цэргүүд гадуур ажиллахдаа ₮90 мянгаар цалинжиж, 40 мянгыг нь өөрөө авдаг

0

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нэг өдрийн ажлын үнэлгээг ЗХЖШ-ын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар шинэчлэн тогтоосон байна. Ингэхдээ нэг өдрийн аж ахуйн ажлын үнэлгээг 90 мянган төгрөгөөр баталжээ.

Үүнээс 25 мянган төгрөгийг удирдлагын зардалд тооцон төрийн сангийн нэмэлт санхүүжилтийн дансанд, 25 мянган төгрөгийг алба хаагчийн оролцох ажилд бэлтгэлийг хангах, оролцуулахад гарах зардалд тооцож тухайн ангийн дансанд шилжүүлнэ. Харин 40 мөнгөн төгрөгийг ажлын хөлсөнд тооцож алба хаагчид өгдөг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *