“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Төв аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

0

Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр болон тус эвслээс Төвийн бүсэд нэр дэвшигчид өчигдөр Төв аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа.

УИХ-ын ээлжит сонгуулийн Төвийн бүс буюу 5-р тойрогт “Үндэсний Эвсэл”-ээс Л.Баяртулга, Д.Хишигжаргал, О.Болор-Эрдэнэ, Т.Насанжаргал, Б.Ундрах-Од, Л.Чой-Иш, Б.Эрдэнэболор, Х.Болдмандал нар нэр дэвшиж байгаа билээ.

Уулзалтын эхэнд Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Монголчууд бид Үндэсний ардчилсан улс төрийн замыг сонгож, энэ үзэл баримтлалыг удирдлага болгож явах нь тохиромжтой. Өнгөрсөн хугацаанд эрх барьж байсан намууд үзэл баримтлал гэж ярьдаг байсан боловч үүнийгээ төдийлөн сайн ойлгоогүй, эдийн засаг, нийгмийн тогтолцоо руу хөрвүүлж чадалгүй хоосон лоозон мэт явж ирсэн. Бид Ардчилсан үзэл баримтлал дээр тулгуурлаж, өөрөөр хэлбэл Солийн Данзангийн санаачилга бүхий “Иргэн баян бол улс баян” суурь зарчмыг удирдлага болгож, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” уриа бүхий мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.

Монгол Улсын хөгжлийн гарц бол ерөөсөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих юм. Өөр арга зам байхгүй. Монгол Улсад худалдаан дээр тогтсон эдийн засгийн суурь тогтолцоо өнөөдрийг хүртэл бүрдээгүй. Уул уурхайн түүхий эд нь хараат, хүнсний бүтээгдэхүүний хувьд аюулгүй байдал хангагдаагүй байна. Хүнсний хэрэглээний 70 орчим хувийг гаднын орноос худалдаж авдаг. Ийм хэврэг эдийн засагтай. Тэгэхээр бид үндэсний үйлдвэрлэлээ л дэмжих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд төр засгийн бодлого чигч байх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ төр нь тултал дэмждэг байх тогтолцоог бид эрэлхийлж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан” гэсэн юм.

Эх сурвалж: Newspress.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *