ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД САНАЛАА ӨГЧ БАЙНА

0

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд өнөөдөр (2024.06.20) 07.00 цаг (тухайн улсын орон нутгийн цаг)-аас  саналаа өгч эхэллээ.

Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн. Цагийн бүсийн зөрүүгээр хамгийн анхны санал хураалт Австрали улсын Канберра хот дахь салбар комисст эхэлсэн бөгөөд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэдсэн сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /тухайн улсын орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *