Гадаадад байгаа Монголчууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг багаар нь дэмжиж байна

0

Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны  сонгуульд өнөөдрөөс эхлэн саналаа өгч байна. Энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд саналаа өгч дуусах юм.  Энэ жилийн сонгуульд гадаад улсад байгаа 13095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. 

СЕХ-ноос мэдээлснээр 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин өссөн байна. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгч байна. 

Тэгэхээр намууд жагсаалтад ямар хүмүүсийг оруулсныг харж саналаа өгч байна гэсэн үг. Тэгвэл гадаадад байгаа Монголчууд МАН-ын жагсаалтын нэр дэвшигчдийг үнэлж МАН-д илүүтэй саналаа өгч байгаа гэсэн мэдээлэл ирж байна. 

Учир нь МАН жагсаалтдаа нэг ч улстөрч оруулаагүй бөгөөд  мэргэжлийн экспертүүд, эрдэмтэн судлаачид, салбар бүрийн төлөөллийг оруулсныг нь гадаад улсад байгаа Монгол иргэд үнэлж байна. Мөн тэд Ерөнхий сайд, МАН-ын дарга  Л.Оюун-Эрдэнийг багаар нь дэмжихээ илэрхийлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *