ЗАВХАН: Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна

0

Завхан аймагт улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг ажиллаж, Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдалтай танилцаж заавар зөвлөгөө өгчээ.

Шуурхай бүлэг үерт өртсөн иргэд болон үерийн дараах хор уршгийг арилгах ажилд оролцож байгаа ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэлт хийх бодис зэргийг хүлээлгэн өгсөн юм.

Үерийн дараах хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги болон Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 200 гаруй алба хаагч, 30 орчим техник хэрэгсэлтэй ажиллажээ.

Алба хаагчид нийт 2040 м3 лаг шавар цэвэрлэж, хатуу хучилттай 400 м3 зам дээр гарсан чулуу, шороог түрж тэгшилжээ.

Нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбай, иргэдийн 386 автомашин, 20 мотоциклд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.

Нийт 48 өрхийн 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, 106 иргэнийг МУИС-ийн Завхан сургууль, Хөгжим бүжгийн сургууль, Чандмань эрдэнэ лаборатори 1-р сургуулийн дотуур байранд түр байрлуулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *