Завхан аймагт 2658 малчин шинэ хоршоонд элсжээ

0

Завхан аймагт 274 хоршоо байгуулагджээ. Эдгээр хоршоонд 2658 малчин элсэн хоршооны гишүүн болж, нийт 8.7 тэрбум төгрөгийн зээл гарлаа.

34 жилийн дараа мал аж ахуйн салбарт хийж байгаа шинэчлэлд малчид идэвхтэй оролцож байна.

Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд малчид зээл авахад барьцаа хөрөнгө хүрэхгүй байх тохиолдол гарч байна. Батлан даалтын сангаас малчдад дэмжлэг үзүүлснээр зээлээ хурдан шийдвэрлүүлж байгаа нь сайшаалтай.

Малд хайртай, толгойгоо ажиллуулдаг залхуу биш хүнд улсын хэмжээнд өрнөж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөн том боломжийг олгож байна гэж малчид ам сайтай байгааг Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *