ТЦА: Олимпын гүүрэнд машин мөргөлдсөн ослыг шалгаж байна

0

Их Монгол Улсын гудамж буюу Олимпын гүүрэн дээр өчигдөр орой /2023.01.25/ 21.00 цагийн орчимд хоёр машин мөргөлдсөн осол гарсан.

Nissan X-terra автомашины жолооч Mercedes Benz жолоочтой автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байна хэмээн ТЦА-наас мэдээлэв.

-Ослын улмаас хүн гэмтэж бэртсэн үү?
-Зорчигчид нь ноцтой гэмтсэн зүйл байхгүй. Ослын газарт хэмжилт хийгээд шалгаж байна. Ийм төрлийн ослын дуудлага өдөрт дунджаар 260-280 ирдэг. Жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *