45 настай эрэгтэй өөрийгөө боомилж нас баржээ
УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ч.Ундрамын ухуулагчаар ажиллаж байсан иргэн өөрийгөө боомилж нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг зургаадугаар сарын 20-ны 14:40-д ирүүлснийг шалгахад тус газарт оршин суух Р /эр.45н/ нь өөрийгөө боомилж нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар ар гэрийн шалтгааны улмаас амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэлээ.