Н.Мандуул “ОНДО”-гийн ажлаа хүлээлгэн өглөө

0

Ондо Холдинг ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Мандуул өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.Тэрээр 2023 оны намар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байгаад мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Удалгүй тэрээр хувийн хэвшилд ажиллахаар болсноо зарлаж, Ондо Холдингийн ерөнхийлөгч болсон. Тэгвэл тэрээр хувийн хэвшлийн ажлаа хүлээлгэн өгч, дахин төрд зүтгэж гэж буй бололтой.Тэрээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зөвлөхөөр ажиллаж буй. Саяхан хөрөнгийн зах зээлд гаргасан нийслэлийн бондыг амжилттай босгоход гол ажлыг Н.Мандуул нугалж, цаашид нийслэлийн ажилдаа илүү анхаарах шаардлагатай нүүр тулжээ.Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын орлогчид УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд хэрвээ П.Сайнзориг, О.Номинчимэг нар УИХ-ын гишүүнээр сонгогдвол хотын орлогчоор томилох боломжит кандидатаар Н.Мандуулын нэр яригдаж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *