Н.Алтаншагай: 20 минутын хот төлөвлөлтийн хүрээнд иргэдийг орон сууцжуулна
УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшич Н.Алтаншагай сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 15 мянга гаруй иргэнтэй уулзаж, МАН-ын “Шинэ сэргэлтийн бодлого- Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.
Өнөөдрөөс сурталчилгааны хаалтын уулзалтууд эхэлж байгаа бөгөөд УИХ-ын 11-р тойрогт нэр дэвшиж буй нэг зорилготой хөгжлийн тав багаараа 54 дэх удаагийн уулзалтаа Баянхошуу бүсийн сонгогчидтой хийж, өнгөрсөн 8 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил болон мөрийн хөтөлбөрийнхөө онцлог заалтуудыг хуваалцав.
Баянхошуу бүсийн иргэд нийтээрээ эдийн засгийн тогтвортой өсөлтийг өрх бүрт хүргэх шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэн багаараа ялалт байгуулахыг захиж байлаа. Ирэх жилүүдэд Баянхошуу дэд төв, Гүнжийн нүдэн нуур, Баянхошуу хайрханы цэцэрлэгт хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтад түшиглэн “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд иргэдийг орон сууцжуулах, амралт, аялал жуулчлалын бүс болгоно гэлээ.
Мөн “20 минутын хот” төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлснээр төрийн бүхий л үйлчилгээ таны гэрт ойртож утаа, түгжрэл зэрэг асуудлуудыг сууриар нь шийдэж, оновчтой дэд бүтцэд түшиглэн иргэн бүрийг орон сууцжуулна гэж мөрийн хөтөлбөрт заажээ.