Мөрийн хөтөлбөр: Намууд тэтгэврийн бодлогын талаар юу амлав

0

ОДООГИЙН ТОГТОЛЦООГ ҮРГЭЛЖҮҮЛНЭМанай улсын нийгмийн даатгалын систем нь өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд хуваарилалтын тогтолцоотой байсныг хуримтлалтын тогтолцоо руу шилжүүлэх хуулийн шинэчлэлийг 2023 онд хийсэн. 1994 онд батлагдсанаас хойш гар хүрээгүй байсан Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдэн батлагдаад энэ оноос хэрэгжиж байна. Уг шинэчлэлийн хүрээнд:1. Тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүрийн 1-р сарын 1-ээс нэмэгдүүлэх2.  Итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтоогоод дараа оных нь 1 сарын 1-ээс мөрдөнө. Тухайн онд тэтгэвэр шинээр тогтоолгох иргэн тэр жилийнхээ шинэчилсэн итгэлцүүрээр тэтгэврээ бодуулж тооцуулах тухай зохицуулалтыг хуульчилсан.МОНГОЛ АРДЫН НАМ мөрийн хөтөлбөртөө дээрх хуулийн заалтууд дахь болдогоо үргэлжүүлэхээр тусгажээ.

undefined

АРДЧИЛСАН НАМ мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ хэмээн амлажээ.Энэ оны 4-р сарын байдлаар дундаж цалин 2,3 сая төгрөг байгаа бол дундаж тэтгэврийн хэмжээ 785 мянган төгрөг байна.

undefined

ТЭТГЭВРИЙН РЕФОРМ ХИЙНЭХҮН намын хувьд тэтгэврийн реформ хийх зорилготой байгаагаа мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өөрөөр хэлбэл тэтгэврийн сангууд нь хөрөнгийн зах зээлд тоглогч болж хөгжих суурь тогтолцоог бүрдүүлнэ. Уг бодлогыг хэрэгжүүлэхдээ уул уурхайн салбарын орлогыг ашиглахаар төлөвлөж буйгаа тусгасан байна.Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын орлогын дийлэнх буюу 45 хувийг ажил олгогчоос, 33 хувийг албан журмын даатгуулагчаас, 18 хувийг улсын төсвөөс төвлөрүүлдэг. Харин зарлагын 90 гаруй хувийг тэтгэвэр дангаараа эзэлж байна.

undefined

НИЙТЛЭГХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ТОГТОЛЦООҮНДЭСНИЙ ЭВСЭЛээс хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог төрийн даатгалын системтэй зэрэгцүүлэн бий болгохоо амласан бол МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ мөрийн хөтөлбөртөө төрийн болон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоонд шилжүүлэхийг хуульчилна гэж тусгажээ.

undefined

Мөн Монгол консерватив нам мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай тусгасан нь АН-ын мөрийн хөтөлбөрийн амлалттай нийтлэг байна.ТЭТГЭВРИЙГ ИНФЛЯЦЫН ТҮВШИНТЭЙ УЯЛДУУЛАХ БОДЛОГОДээр дурдсан 2024 оноос мөрдөж эхэлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр шинэчлэх, мөн итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтоох тухай заалтуудыг тусган энэ оны нэгдүгээр сараас мөрдүүлж байна. Тэгвэл САЙН нам болон АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ нам хуулийн шинэчлэлийн хүрээнд одоо нэгэнт мөрдөгдөж эхэлсэн заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

undefined

ӨВЛӨГДДӨГ ТЭТГЭВРИЙН БОДЛОГОМонголын социал демократ нам мөрийн хөтөлбөртөө тэтгэврийг өвлөгддөг байх бодлогыг бүх талаар дэмжихээ амлажээ.

undefined

Одоо мөрдөгдөж буй хуулиар өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний эхнэр эсвэл нөхрийн өндөр насны тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлнэ гэж заасан. Гэхдээ уг нэмэгдлийг олгохдоо нэгд, тухайн хоёр хүн хоёулаа өндөр насны тэтгэвэр авагч байх, хоёрт, гэрлэлтээ батлуулсан байх, гуравт 20-оос дээш жил хамт амьдарсан байх шаардлагатай юм.УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход ганцхан хоног үлдлээ. Намууд мөрийн хөтөлбөртөө юу амлаж, ямар бодлого тусгаж байна вэ гэдгээс нь тухайн намын хэтийн бодлого, ирээдүйн зорилго нь тодорхой харагдана. Мөн таны дэмжсэн нам, эвсэл олонх болж УИХ-д суудал авсан бол та мөрийн хөтөлбөрийнх нь заалт тус бүрээр амлалтынх нь хэрэгжилтийг нэхэх эрхтэй. Тиймээс сонголтоо хийхээсээ өмнө намуудын мөрийн хөтөлбөрийг уншиж танилцах нь иргэн бүрийн хариуцлага юм.Намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулсныг эндээс уншиж, танилцана уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *