Бүс нутгийн хөгжлийг хурдасгах “Морьтой Аравт”-ыг Увсчууд багаар нь сонгохоо илэрхийлж байна
Монгол Ардын намаас баруун бүсэд нэр дэвшигчид Увс аймагт сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ. УИХ-ын сонгуулийн II тойрогт Монгол Ардын намаас баруун бүсэд нэр дэвшиж буй “Морьтой Аравт” сурталчилгааны өдрүүдэд нийт 36 мянган км зам туулж, дөрвөн аймгийн 22 мянга гаруй иргэнтэй уулзан, “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Баруун бүсийн Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг арван мандаттай бөгөөд Монгол Ардын Намаас Д.Амарбаясгалан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг, Э.Болормаа, С.Энхболд, З.Мэндсайхан, Б.Заяабал нар нэр дэвшиж байгаа юм.
Увс аймагт болсон сонгуулийн сурталчилгааны хаалтын үеэр Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга “Ард иргэд илүү прагматик сонголт хийдэг болсон байна. Хэнийг, хэрхэн сонгох вэ, багаар нь дэмжиж саналаа өгөхийн ач холбогдол нь юу вэ гэдгийг маш сайн мэддэг болсон байна. Баруун бүс нутгийн хөгжлийг богино хугацаанд яаж илүү бодитой болгох вэ, үүнийг хэн, хэрхэн хийж чадах вэ, Улаанбаатар хот орон нутаг гэсэн ялгаа заагийг богино хугацаанд хэрхэн арилгах вэ гэдэгт төвлөрч сонголтоо хийнэ гэдгээ хэлж байна. Бидний мөрийн хөтөлбөрийг сонсож, маш өргөн хүрээнд дэмжлэг үзүүлж байгаа баруун бүсийн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн иргэд сонгогчдодоо талархсанаа илэрхийлье” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Ардын Намаас баруун бүсэд нэр дэвшиж буй “Морьтой Аравт”-ыг маш олон иргэн багаар нь дэмжихээ илэрхийлж байна. Бидэнд урам зориг, итгэл өгч байгаа энэ том дэмжлэгийг МАН-аас нэр дэвшигчид алдахгүй, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэдгийг энэ ташрамд хэлье гээд “Биднийг багаар нь сонгосон энэ сонголт ард иргэдийн хүсэн хүлээж буй хөгжлийг богино хугацаанд авчирч чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Д.Амарбаясгалан дарга “Хуучин 30 жилд эцсийн цэгийг хатгаад, шинэ 30 жилийн эх үндсийг цутгах нь ард түмний сонголт” хэмээн тодотгоод шударга нийгмийг бүтээх шинэ цагийг эхлүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багийг багаар нь дэмжиж, иргэн бүрийн эрх тэгш боломжийг хүлсэн авлигын гинжийг тасалж, шинэ түүхээ бүтээх хүсэл, мөрөөдөл бүхнээ нэгтгэх нь ард түмний сонголт байх болно. “Морьтой Аравт”-ыг багаар нь дэмжиж, бүс нутагтаа Шинэ сэргэлт авчран, баруун бүсийнхээ ирэх жилүүдийн хөгжлийг тодорхойлохыг хүслээ.
Баруун бүсийн Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг арван мандаттай бөгөөд Монгол Ардын Намаас Д.Амарбаясгалан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг, Э.Болормаа, С.Энхболд, З.Мэндсайхан, Б.Заяабал нар нэр дэвшүүлсэн билээ. “Морьтой Аравт” багийг Баруун бүсийнхэн багаар нь дэмжиж буйгаа илэрхийлсээр байна.