Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд худал мэдээлсэн иргэн, хуулийн этгээдийг ТОРГОНО

0

Цагдаагийн ерөнхий газраас 2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой гомдол мэдээлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр Зөрчлийн тухай хуулийн 17.1-т Сонгуулийн хуулийг зөрчих зүйл заалттай холбоотой дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Үүнд,

Нэгдүгээрт: Хүн хуулийн этгээд Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан мэдэгдэл хийсэн бол хүнийг 10 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн санкцтай.

Хоёрт: Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх ёстой. Үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг 20 мянган төгрөгөөр торгоно.

Гуравт: Зөрчлийн тухай хуулийн 18.2-т буюу Зөвшөөрснөөс бусад хугацаанд Сонгуулийн сурталчилгаа хийсэн иргэнийг 20 мянган төгрөг, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Дөрөвт: Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн 30.1-т Сонгогч нь санал авах байрнаас саналын хуудсыг авч гарсан, тэмдэглэсэн саналын хуудсын зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан,

  • Саналын хуудсыг зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн,
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн эсвэл өгөхгүй байхаар мөнгө эд зүйл шаардсан бол хүнийг 10 мянган нэгжтэй тэнцэх мөнгөөр торгох хуулийн заалттай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *