Авлигыг технологиор арилгах IT инженер Агвааны Отгонбаяр

0

ХҮН нам 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд мэдлэг боловсрол, ажлын туршлагатай шинэ залуу нэр дэвшигчдийг сойж буй. Тэдний нэг болох математикч, программист Агвааны Отгонбаяр “Авлигыг технологиор арилгана” гэж амлаад буй юм. Өмнөговь аймагт төрж өссөн А.Отгонбаяр төрөлх нутгийнхаа газрын баялгийг авлига, албан тушаалтнуудын гарын салаагаар урсдаг шударга бус байдалтай эвлэрч харж суухыг хүсээгүй учир ийнхүү өөрийн мэргэжил, дадлага туршлагыг ашиглан авлигын эсрэг тэмцэхээр зориг шулуудан говийн бүсийн тойрогт хүч үзэж байна. Монголын томоохон групп компаниудад авлигыг технологиор зогсоосон түүх түүнд бий. Үүнийгээ төрийн төлөө ашиглах цаг нь болсон гэж үзэж буй юм.

Засгийн газар нүүрсийг биржээр борлуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг улам төгөлдөржүүлэн бүрэн автоматжуулах шаардлагатай юм. Хүний гар ажиллагааг тээвэр логистикийн технологиор шийдэж байж луйвар үгүй болно гэж үзэж байгаа юм. Дахин 40 их наядын хулгай гаргахгүй технологийн шийдэл байгааг IT инженер Агвааны Отгонбаяр хэлж байна. Блокчэйн, хиймэл оюун ухаан гээд хулгайг хаах боломжийн талаар ярьж явна. Дотооддоо төдийгүй олон улсад хэрэгжүүлсэн түүний туршлагыг Монголын төрд ашиглах нь чухал юм. Тэрбээр Япон улсад системийн инженерээр таван жил ажиллаж, сансрын хиймэл дагуул удирдах систем, олон улсын онгоцны буудлын ажиглалт хяналтын систем, метроны хяналтын систем, метроны карт хяналтын систем гэх мэт нарийн мэргэжлийн томоохон төслүүдийн програмуудыг бичиж явсан. Өнөөдөр түүний бичсэн програм сансарт хиймэл дагуул дотор ажиллаж байна.

ХҮН намаас нэр дэвшигч Агвааны Отгонбаяр  “Би дархан хүний удам, дархчууд чинь дээр үеийн инженерүүд шүү дээ, өнөөдөр би технологийн инженер хүнийхээр хувиар төрд нүүрлэсэн авлигыг технологиор арилгана” гэж ам бардам, итгэл дүүрэн хэлж явна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *