TIMELINE: Сурталчилгааны 17 хоногт юу болов

0

ӨМНӨТГӨЛУлсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00.00 цагт албан ёсоор хаагдана. УИХ-ын ес дэх удаагийн сонгууль олныг төлөөлөх, хувь тэнцүүлэн сонгох хомилог тогтолцоогоор явагдаж буй. Ингэхдээ бүсчилж хуваасан 13 тойргоос 78 хүнийг, намын жагсаалтаас 48 хүнийг сонгож, үр дүнгээр нь УИХ анх удаа 126 гишүүнтэй болно.Сонгогчид 19 нам, хоёр эвслийн 1300 гаруй хүнээс 126 хүнийг сонгох сонголтоо хийхэд нэг хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжиллээ. Өмнөх сонгуультай харьцуулахад тойрог томорч, нэр дэвшигчид олон болсон ч сурталчилгааны хоног цөөхөн байв. Энэ хэдэн хоногт нэр дэвшигчид Монгол орны өнцөг бүрд хүрч ажиллах боломжгүй учраас нийгмийн сүлжээнд нэлээд ач холбогдол өгч, хөрөнгө мөнгөө тийш чиглүүлсэн харагдав. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад нэгнээ хэт харлуулах, гүтгэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бага харагдсан ч захиалгат, хар бараан нэвтрүүлэг нийгмийн сүлжээгээр багагүй түгсэн. Гэхдээ сонгогчид нэгийг бодож, хоёрыг тунгаан ёс зүйгүй, илтэд худал мэдээлэлд хэрсүү ханддаг болсон нь сайшаалтай.Ингээд сурталчилгааны 17 хоногт юу болж өнгөрснийг он цагийн дарааллаар эргэн саная.2024.06.10Нам, эвслүүд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, уриа үг мөрийн хөтөлбөрөө сонгогчдод ил боллоо. Нам, эвслүүд өмнөх сонгуультай харьцуулахад нүсэр нээлт хийсэнгүй, нэр дэвшигчид голлох тойргууд дээрээ нээлт хийсэн нь онцлог байв.

•     •     •

2024 оны 6 сарын 11

ШАРК Д.ЭНХТҮВШИН ЭРГЭЖ БУЦАВ

undefined

МАН-ын жагсаалтын 9-д эрэмбэлэгдэж, 2024 оны сонгуульд нэр дэвшиж буй Д.Энхтүвшин сонгуулийн сурталчилгаа эхлэхээс гурав хоногийн өмнө “Сонгуулийн өмнө тухайлсан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна” гэх мэдэгдлийг хийж, олон нийтэд нэрээ татаж байгаа мэт ойлголтыг төрүүлсэн.Харин тэрээр зургадугаар сарын 11-ий өдөр сонгуулийн кампанит ажилдаа орж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэв. Ямартай ч Шарк Д.Энхтүвшин суурин дээрээ хэд эргэж, сонгогчдод ч мөн төөрөгдөл үүсгээд амжсан үйл явдал болов.

•     •     •

2024 оны 6 сарын 13

Н.НОМТОЙБАЯРЫГ НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭВ

undefined

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны зургадугаар сарын 6-нд “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, СЕХ-ын нэр дэвшигчээр бүртгэж аваагүй үндэслэл нь хууль зөрчиж байгаа бөгөөд Н.Номтойбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.Шүүхийн шийдвэр албажсанаар Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 13-нд хуралдаж Н.Номтойбаярыг албан ёсоор нэр дэвшигчээр бүртгэсэн юм.Н.Номтойбаяр нь “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын нэгд бичигдсэн.

•     •     •

2024 оны 6 сарын 13

НЭР ДЭВШИГЧ Ч.ЛОДОЙСАМБУУГИЙН БИЧЛЭГ БҮҮМ БОЛОВ

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fulaanbal%2Fvideos%2F1185652329128983%2F&show_text=false&width=476&t=0УИХ-ын 2024 оны сонгуулийн XII тойрогт АН-аас нэр дэвшигч Ч.Лодойсамбуугийн дээрх бичлэг зургадугаар сарын 13-нд нийгмийн сүлжээнд цацагдсан. Цацагдсан даруйд нь олон хүн нийгмийн сүлжээндээ хуваалцаж, хоёр өдөр бүүм болж байгаа харагдсан. Гол агуулга нь өнгөрсөн найман жилд гарсан хулгай, луйвар, өнөөгийн эрх баригчдын алдаатай шийдвэр, сонгуульд ашиглаж байгаа хар пиарыг шүүмжилсэн юм. Мөн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг мэтгэлцээнд дуудсан юм.

•     •     •

2024 оны 6 сарын 14

МАН Ч.ЛОДОЙСАМБУУГИЙН ЭСРЭГ Н.МАНДУУЛЫГ “ТАВИВ”

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmnndlg%2Fvideos%2F2726096060892454%2F&show_text=false&width=476&t=0Нэр дэвшигч Ч.Лодойсамбуугийн бичлэгийн араас Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зөвлөх Н.Мандуул хариу барив. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Ч.Лодойсамбуугийн эсрэг Н.Мандуулыг тавьж, гэнэт улс төр яриулан урдаа гаргав.Тэрээр “МАНАН БҮЛЭГЛЭЛ” нэртэй дээрх бичлэгээр үе, үеийн эрх баригчдын авлига, албан тушаалын хэрэг, мөн АН-ын дарга Лу.Гантөмөрийн Боловсролын сайдаар ажиллаж байхдаа БЗС-г тоносон асуудлыг яагаад ярихгүй байгааг асууж, 12 жилийн системийн авлигын асуудлаар нэр дэвшигч Ч.Лодойсамбуутай мэтгэлцэхэд бэлэн байгаагаа Н.Мандуул мэдэгдэв.Дээрх бичлэгээс гадна Ч.ЛодойсамбууН.Мандуул нар дахин нэг, нэг бичлэг хийж, нийгмийн сүлжээнд тавиад байна.

•     •     •

2024 оны 6 сарын 15

УХУУЛАГЧ ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ

Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүн амины хэрэг гарсан. Уг хэрэг нь сонгуулийн сурталчилгааны ид үед, тэр дундаа АН-ын анхан шатны байгууллагын дарга ажлын байран дээрээ эсрэг намын ухуулагчдаа зодуулж, харамсалтайгаар амиа алдсан юм.Амиа алдсан иргэн Б нь Сант сумын АН-ын даргаар ажилладаг байсан бол амь хохироогч О нь МАН-аас УИХ-ын I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан аж.Хэрэг болдог орой МАН-аас нэр дэвшигчдийн уулзалт болж байсан бөгөөд хэрэгт холбогдогч иргэд маргалдаж, нэгнийхээ аминд хүрснийг холбогдох байгууллагууд мэдэгдсэн. Уг асуудалтай холбоотойгоор АН-аас цаг үеийн асуудлаар удаа дараа мэдэгдэл хийж, “Намаар талцдаг хэрээс хэтэрсэн байдлаа зогсоож, бусдын үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх”-ийг эрх баригч нам болон бусад улс төрийн намуудад уриалсан.Зургадугаар сарын 16-ны үдээс хойш МАН-ын дарга Д.Амарбаясгалан уг хэрэг явдлын талаар мэдээлэл хийж  “Хүний амь хохирсон эмгэнэлт хэрэг гарсанд харамсч, талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн О нь УИХ–ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан. Тиймээс нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэн, эргүүлэн татах шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгдсэн юм.

•     •     •

2024 оны 6 сарын 16

МАН-ЫН ДАРГА АН-ЫН ТӨВ БАЙРАНД ИРЭВ

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын хорооны даргын амь насыг МАН-ын ухуулагч хөнөөсний маргааш орой /2024.06.16/ Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намын байранд “урилгагүй” зочлов. Өнгөн талдаа эрх баригч намын дарга эсрэг намынхаа сонгуулийн төв штабт ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон асуудалд харамсч, эмгэнэл илэрхийлэхээр ирсэн мэт харагдавч Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар хоёр цаг гаруй тусдаа уулзсан нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн. АН-ын зарим гишүүд л энэ үйлдэлд нь дургүйцэж, намын байрныхаа гадаа багагүй шуугиан дэгдээгээд амжсан юм. Зарим эх сурвалж хоёр том намын дарга “Хамтарсан засаг байгуулах” тухай ярьсан гэж мэдээлж байгаа ч тэд юу ярьж, тохирсон одоо ч нууц хэвээр байна.

•     •     •

2024 оны 6 сарын 17

I ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧДИЙГ НЭРЭЭ ТАТАХЫГ ШААРДАВ

undefined

АН-аас Сант сумын намын хорооны даргын амиа алдсан асуудлаар удаа дараа мэдээлэл хийв. Тус намаас ганц Г.Сайханбаярт хариуцлага тооцох бус, МАН-аас УИХ-ын 2024 оны сонгуулийн I тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ч.Ганболд, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нарыг ч мөн нэрээ татахыг шаардсан юм.Гэсэн хэдий л хуульд заасан үндэслэл байхгүй гэдэг шалтгаанаар Г.Сайханбаяр тэргүүтэй 9 нэр дэвшигчийн нэрийг татах үндэлгүй гэж СЕХ болон бусад албаныхан мэдээлж байв.

•     •     •

2024 оны 6 сарын 18

Г.САЙХАНБАЯР СУРТАЛЧИЛГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ МЭДЭГДЭВ

undefined

УИХ-ын 2024 оны сонгуулийн I  тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Сайханбаяр мэдээлэл 2024.06.18-нд хийв. Тэрээр  нэгд, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амь насаа халдсан хэрэг явдалд харамсч байгаагаа илэрхийлж, ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлэв. Хоёрт, хүний амь хохирсон явдлыг хэтэрхий улстөржүүлж байгаа учраас хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдсэн. Гуравт, нэрээ татах хуулийн үндэслэл байхгүй, сурталчилгааны ажлаа хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд, нэр дэвшигчийн онцгой бүрэн эрхэд халдахгүй байхыг хүссэн юм.

•     •     •

2024 оны 6 сарын 19

ХҮН НАМ МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗРАА ЗАРЛАВ

undefined

ХҮН намаас Мэргэжлийн Засгийн газар, Ерөнхий сайдаа зарлав. Хэрвээ тус нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулбал бодлогын 9 яам, 12 сайдтай байх бөгөөд Ерөнхий сайдаараа намын дарга Т.Доржхандыг сонгохоо мэдэгдсэн юм.Сонгуульд оролцож буй нам, эвслүүд Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ зарлаж, нээлттэй танилцуулдаг олон улсын жишиг байдаг. Энэ нь зарим сонгогчдын санал нөлөөлдөг тал ч бий. Энэ утгаараа ХҮН нам УИХ-ын 2024 оны сонгуульд оролцож байгаа нам, эвслүүдээс анх удаа Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулсан нь шинэлэг байв.

•     •     •

2024 оны 6 сарын 20

ГАДААДАД БАЙГАА ИРГЭД САНАЛАА ӨГЧ ЭХЛЭВМонгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өглөө.Ирцийн тухайд 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өгсөн байна.

•     •     •

2024 оны 6 сарын 22

НЭР ДЭВШИГЧ Г.ДАШНЯМ ӨӨР ӨНЦГӨӨ ХАРУУЛАВ

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F100093062945928%2Fvideos%2F486608177376362%2F&show_text=false&width=267&t=0УИХ-ын 2024 оны сонгуулийн X тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Дашнямын өрсөлдөгч намын буюу АН-аас тус тойрогт нэр дэвшиж буй О.Баасанхүүд хандаж хийсэн дээрх бичлэг нийгмийн сүлжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээд яриа өрнүүлэв. Заримынх нь дүргүйг хүргэсэн бол зарим нь дэмжсэн байна. Ямартай ч уг бичлэгээр нэр дэвшигч Г.Дашням өөр өнцгөө сонгогчдод харуулав. Харин эерэг өнцөг үү, сөрөг өнцөг үү гэдгийг дүгнэх нь уншигч, сонгогч таны эрх билээ.

•     •     •

2 өдрийн өмнө

УХУУЛАГЧ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАЙДАЛТАЙ ОЛДОВ

undefined

УИХ-ын 2024 оны сонгуулийн V тойрогт нэр дэвшиж буй Ч.Ундрамын ухуулагчаар ажиллаж байсан иргэн нас барсан гэх асуудал нийгмийн сүлжээнд түгсэн. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-аас тайлбар мэдээлэл өгч, тухайн иргэн өөрийгөө боомилсон гэж мэдэгдэв.ЦЕГ-аас “Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг зургадугаар сарын 20-ны 14:40-д ирүүлснийг шалгахад тус газарт оршин суух Р /эр.45н/ нь өөрийгөө боомилж нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна” гэлээ.

•     •     •

1 өдрийн өмнө

ЦАГДААГААС “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”-ИЙН ТӨВ ШТАБТ НЭГЖЛЭГ ХИЙВ

undefined

Цагдаагийн байгууллагаас иргэний тэр дундаа “Нэгүүн” гэх сайтын гомдол мэдээллээр “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн төв штабын байранд нэгжлэг хийж, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эд зүйлсийг шалгаж, тухайн байрнаас олон тооны бичлэг баримтыг авч явав.ЦЕГ-аас иргэний гомдлоор нэгжлэг бус үзлэг хийсэн, тухайн объект нь тухайн нам, эвслийн байр гэх хаяггүй байсан гэх тайлбарыг өгч байгаа юм. Мөн тус эвслийн байрнаас хурааж авсан бичиг баримтад 40 гаруй мянган иргэний хувийн мэдээлэл байсан гэж мэдээлэв.Харин уг үйлдлийг Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа СЕХ илэрхийлжээ.

•     •     •

3 цагийн өмнө

НАМЫН ДАРГА НАРЫН МЭТГЭЛЦЭЭНГҮЙ СОНГУУЛЬ БОЛОВ

Нийгмийн сүлжээнээс авч ашиглав.

Нийгмийн сүлжээнээс авч ашиглав.Юуны өмнө дээрх зураг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл гэдгийг хэлэх нь зүйтэй. Уг нь үнэн бол бодлогын гол мэтгэлцээн эдгээр эрхмүүдийн дунд өрнөх байлаа. Харамсалтай нь, улс төрийн нам, эвслийн дарга нарын дунд мэтгэлцээн өрнөхгүйгээр сонгууль өндөрлөж байна.Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс “Тэнгэр” телевиз орой бүр тухайлсан сэдвээр улс төрийн нам эвслийн нэр дэвшигчдийг оролцуулан мэтгэлцээн зохион байгуулав. Уг мэтгэлцээнээр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тухайлсан асуудлаар байр сууриа хамгаалж, буруу бодлогыг ч шүүмжлээд авсан. Мэтгэлцээнээр дамжуулж хэн нь хэн бэ гэдэгт уншигчид хэдийнэ дүгнэлтээ хийсэн гэдэгт итгэлтэй байна.Харин өмнөх сонгуулиудын жишээ, мөн олон улсын томоохон сонгуулиудыг харахад намын дарга нарын мэтгэлцээн маш чухал байдаг. Ялангуяа сурталчилгааны сүүлийн өдөр улс төрийн намуудын дарга нар дэвшүүлсэн бодлогоороо мэтгэлцэх нь сонгогчдод итгэл төрүүлэх гол шалгуур ч болох талтай. Гэвч УИХ-ын 2024 оны сонгууль намын дарга нарын мэтгэлцээн болсонгүй. Ер нь болсонгүй юу, эсвэл хэн нэгэн болгосонгүй юу гэдэг асуулттай үлдэж байна.

•     •     •Иргэн таны Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх өдөр ирлээ. Таны сонголт мэргэн байг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *