Ж.Энхбат: Монгол Улсын хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой

0

Иргэн Ж.Энхбат болон АН-аас “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд мэдээлэл хийж байна. 

Иргэн Ж.Энхбат, Монгол Улсын хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. АН хуулийн тэгш үйлчлэлийг шаардаж, долоо хоног тутам шүгэл үлээж, нийгмийн сайн сайхан шударга ёсны төлөө дуу хоолойгоо хүргэх болно.

Төрийн өмчит гурван байгууллага Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, шилэн данс хөтлөхгүй байна гэсэн үндэслэлээр өнөөдөр АТГ-т гомдол гаргаж байна.

Хэмнэлтийн тухай хуулийн 21-р зүйлд, Төсвийн захирагч нь … үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас харах үндэслэл болно гэж заасан.

Ардын хүүхэд Д.Мөнх-Эрдэнэд хууль нэг цагийн дотор үйлчилдэг, ардын засгийн газрын дарга нарт хууль үйлчилдэггүй хоёр нүүртэй хууль байж болохгүй. Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хэмнэлтийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гурван байгууллагыг нэрлэе.

  • Цемент шохой төрийн өмчит үйлдвэрийн газар,
  • Багануур хувьцаат компани,
  • Монгол шуудан хувьцаат компани шилэн данс хөтлөөгүй, хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчсөн. 

Дээрх гурван байгууллагын удирдлагыг Хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлж байна гэж үзэж гомдол гаргаж байна. Энэ нь дээрх гурван байгууллагын даргыг холбогдох хуульд зааснаар 24 цагийн дотор ажлаас халах үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *