Нийслэлд гурав хоногийн турш согтууруулах ундаа худалдахыг хориглолоо
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28 буюу баасан гарагт болно. Үүнтэй холбогдуулан нийслэлд зургаадугаар сарын 27-29-нийг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарчээ.
Мөн соёл, урлаг, үзвэр спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Соёл Урлагийн газрын даргад даалгажээ. Түүнчлэн гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-ны баасан гарагт шилжүүлнэ.
70 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа
Хэвлэх
70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:
70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;