ХАНШ: Ам.долларын ханш төгрөгийн эсрэг эрс чангарч 3600 давлаа

0
доллар

Сүүлийн өдрүүдэд тогтвортой байсан ам.долларын ханш төгрөгийн эсрэг эрс чангарч эхэллээ. Валют арилжааны “Найман шарга” төв нэг ам.доллар нь 3598 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр орой 18:32 цагийн байдлаар 3605 төгрөгтэй тэнцэв. Энэ нь өмнөх өдрөөс 5 төгрөгөөр чангарсан дүн болов.

Манай улсын хувьд хоёр ханштай явж ирсний нэг нь “Найман шарга” төв юм. Нөгөө нь Монголбанкны албан ханш бөгөөд өчигдрийн байдлаар нэг ам.доллар 3575.95 төгрөгтэй тэнцээд байна. Төвбанкны зүгээс цаашид ам.долларын ханш суларна гэсэн хүлээлттэй байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тарифын асуудлыг дахин сөхсөнөөр ам.долларын ханш үргэлжлэн буурсныг Bloomberg Tv мэдээлжээ. Өчигдрийн арилжаагаар “Bloomberg Dollar Spot Index” 0.3 хувиар суларч 2023 оны долоодугаар сараас хойшхи доод түвшинд арилжаалагдаж байгааг дурджээ. Мөн ирэх нэг жилд ам.долларын ханш 10 орчим хувиар буурах төлөвтэй байгааг тодотгожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *