Сунгааны үеэр найман настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

0

Жилийн жилд баяр наадам дөхөхөөр хурдан морьны унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Наадам дөхсөн эдгээр өдрүүдэд сунгаан зохион байгуулагдаж, хүүхдүүд морьноос унаж гэмтэж, бэртэх цаашлаад амь насаа алдах тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ.

Тухайлбал, Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулагдсан сунгааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ мэт харамсалтай тохиолдлууд жил жилийн наадмаар олноороо бүртгэгдэж, ам уралдан халаглан ярьдаг ч өөрчлөгддөггүй. Хүүхдийнхээ амиар туг тахьчихаад хурдан мориороо гангарсаар л байдаг. Тиймээс наадам ч бай, сунгаа ч бай морь уралдаж буй тохиолдолд Монголын хурдан морины уралдааны дүрэмд заасан “Уяачийн үүрэг”-ээ биелүүлж, унаач хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсүүлж, хүүхдэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг нийт уяачдад уриалж байна.

Уяачийн үүрэг:

  • 6. Хурдан морийг 7 ба түүнээс дээш насны, морь унаж уралдах дадал сурсан, эрүүл чийрэг хүүхдээр унуулах, сургаж дадлагажуулах, бэлдэх
  • 7. Хурдан морь уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах
  • 8. Хурдан морины эмээл, олом, жирэм, угсаа, дөрөөн сур, хазаарын жолоо, хэрэглэлийг сайн бөхөлж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, стандартын хамгаалалтын хувцсыг заавал өмсүүлэх хэмээн тус тус заасан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *