АУДИТ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хандивын дансанд 321 сая төгрөг цугларч, сонгуулийн зардалд 211 сая төгрөг зарцуулжээ
Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг цувралаар хүргэж байна.
Тодруулбал, сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулсан билээ. Хуульд зааснаар МУ-ын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН бол 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хандивын дансанд 06 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 321 сая төгрөг цугларснаас ААН-ээс 200 сая төгрөг, иргэдээс 121 сая төгрөгийн мөнгөн хандив цугларчээ.
Сонгуултийн зардалд 211 сая төгрөг зарцуулсан бол хандивын дансны нийт үлдэгдэл 129 сая төгрөг байна. Мөн хуулиар зөвшөөрөгдөөгүй 360 сая төгрөгийн хандив цугларч, 340 сая төгрөгийг нь буцаажээ.