Сүлжээгүй алслагдсан хэсэгт “Старлинк” төхөөрөмж ашиглаж санал хураалтын дүнг нэгтгэнэ
Сонгуулийн Ерөнхий хороо УБЕГ-тай хамтран сүлжээнд холбогдоогүй 400 гаруй газарт “Старлинк” төхөөрөмжийг ашиглахаар тохиргоо хийж бэлджээ. Өнгөрөгч 2020 онд санал авах 2070 хэсгийн 400 гаруй нь сүлжээнд холбогдоогүй байсан учир санал хураалтын үр дүнг нэгтгэхэд хүндрэлтэй байсан. Тэгвэл энэ удаа сүлжээгүй газруудад “Старлинк” төхөөрөмжийг шинээр нэмж ашиглаж байгаагаараа онцлогтой болж байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт маргааш өглөө /2024.06.28/ 07:00 цагаас орой 22:00 цагийн хооронд болно.