УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд туршлага судалсан буриад эмч нар батламжаа гардав

0

ОХУ-ын Буриад улсын Н.А.Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгээс УНТЭ-т ирж суралцаж буй эмч нар батламжаа өнөөдөр гардан авлаа.

Батламжийг УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал гардуулан өгсөн юм.

Буриад улсын эмч нарын багт мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн эхо, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн багтаж байгаа юм. Тэд УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд 6 дугаар сарын 13-28-ны хооронд 14 хоногийн хугацаатай амжилттай суралцаж, туршлага судалжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *